Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ

Өнгөрсөн жил "Хар сувдны нууц" киног бүтээсэн уран бүтээлчид хоёр дахь киногоо нээхэд бэлэн болжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн жил "Хар сувдны нууц" киног бүтээсэн уран бүтээлчид хоёр дахь киногоо нээхэд бэлэн болжээ. Тэдний хоёр дахь уран бүтээл "Биелэгдэшгүй төлөвлөгөө" гэх инээдмийн уран сайхны кино бөгөөд ирэх тавдугаар сарын 1-нд үзэгчдийн хүртээл болох юм.

Тус киног "Уужим" фильмд бүтээж, продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н.Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн дарга Г.Алтандуулга, дууны найруулаг О.Цэгмэд, дууны оператор О.Пүрэв, гэрэлтүүлэгч Э.Баярбат, эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагч Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ. Харин МУГЖ Н.Ариунболд, О.Дөлгөөн, Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, Э.Батхүү, Р.Адъяа нар дүрүүдийг бүтээсэн байна.

Киноны үйл явдал ах, дүү гурав их хэмжээний мөнгөний төлбөрт унаж, асуудалд орсноор цааш үргэлжлэх аж. Чухам ах дүү гурав их хэмжээний өрнөөсөө хэрхэн гарч байгааг "Биелэгдэшгүй төлөвлөгөө"-д өгүүлэх юм.

Инээдмийн жанрт шинэ салхи оруулсан "Хар сувдны нууц"-ын араас "Биелэгдэшгүй төлөвлөгөө" шуугиан тарих нь дамжиггүй биз ээ.

Хуваалцах