Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Big Gee ирэх сард “Зогсохгүй” тоглолтоо хийнэ

Монголын болон Буриадын 27 реппэр, хип хоп хамтлаг оролцох юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Big Gee ирэх сард “Зогсохгүй” тоглолтоо хийнэ
Big Gee ирэх сард “Зогсохгүй” тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Реппэр Т.Мөнх-Эрдэнэ буюу Big Gee “Зогсохгүй” нэртэй өөрийн бие даасан тав дахь тоглолтоо ирэх сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болжээ. Түүний тоглолтод “Click click boom”, “Lumino”, “Digital”, “Icetop” “Vandebo”, “Aim4r”, “Ginjin”, “Jacool”, “Maberrant”, “Desant”, “Fla”, “Thunder” зэрэг Монголын болон Буриадын 27 реппэр, хип хоп хамтлаг оролцох юм байна.

Түүнчлэн реппэр Big Gee “Зогсохгүй” тоглолтоороо олон улсын жишигт нийцсэн зохион байгуулалттай тайз тоног төхөөрөмж, дуугаралтын шийдлээр үзэгч, сонсогчдодоо бэлэг барихаар төлөвлөж байгаа аж.

Сонирхуулахад, Т.Мөнх-Эрдэнэ буюу Big Gee-ийн гол дүрд нь тоглосон “Боссын босс” уран сайхны кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн.

Хуваалцах