Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Биллярдын лигийн шөвгийн наймын тоглолтууд болж байна

Тэмцээний үеэр Монголын покет биллярдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баттулгатай хийсэн ярилцлагыг хүргэе.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Биллярдын лигийн шөвгийн наймын тоглолтууд болж байна
Биллярдын лигийн шөвгийн наймын тоглолтууд болж байна. Зураг: МҮОНРТ

Монголын покет биллярдын холбооноос зохион байгуулдаг пүүл биллярдын лигийн тэмцээн бүтэн жил үргэлжлэн шөвгийн 16 тамирчин шалгарчээ. Шилдэгт багтсан тамирчдын шөвгийн наймын тоглолт өнөөдөр болж байна. Лигийн тэмцээний шилдэг 16 тамирчин өнөөдөр чансаагаар оноолт таарч тоглон шилдэг найман тамирчнаа тодруулна. Харин маргааш хагас шигшээ болон медалийн төлөөх тоглолтууд болсноор лигийн тэмцээн өндөрлөх юм. Монголын покет биллярдын холбооноос энэ жил 80 орчим тэмцээнийг тамирчдын дунд зохион байгуулжээ. Тус холбооны лигийн тэмцээн 10 удаа зохион байгуулагдахад Спортын мастер Л.Дэлгэрдалай гурван удаа түрүүлсэн байна. Тэмцээний үеэр Монголын покет биллярдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баттулгатай хийсэн ярилцлагыг хүргэе.

Хуваалцах