Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бизнесийн чөтгөрүүд" түрүүлэв

МСБХ-оос хоёр дахь жилдээ “Мастерс лиг” тэмцээнийг зохион байгуулж, дөрвөн сарын турш үргэлжиллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бизнесийн чөтгөрүүд" түрүүлэв
"Бизнесийн чөтгөрүүд" түрүүлэв. Зураг: МҮОНРТ

МСБХ-оос хоёр дахь жилдээ “Мастерс лиг” тэмцээнийг зохион байгуулж, дөрвөн сарын турш үргэлжиллээ. Нийт есөн баг өрсөлдсөнөөс лигийн тэмцээний аваргаар "Бизнесийн чөтгөрүүд" тодорч, цом, алтан медаль, таван сая төгрөгийн эзэн боллоо.

Монголын лигийн мөнхийн өрсөлдөгчид болох "Алтайн бүргэдүүд", "Бизнесийн чөтгөрүүд" баг энэ жилийн шигшээд шалгарч үлдсэн юм. Цуврал гурван тоглолт гарсны эцэст 2:1 харьцаагаар чөтгөрүүд илүүрхсэн юм.

Дэд байрт шалгарсан Сү.Батболд эзэнтэй "Алтайн бүргэдүүд" баг мөнгөн медаль, гурван сая төгрөг хүртлээ.

Шигшээ цувралд 31 оноо 7.5 самбар зургаан дамжуулалт, 2.5 таслалт нэг хаалт дунджилсан ОУХМ Г.Наранбаатар цувралын үнэ цэнэтэй тоглогчоор тодорлоо.

Хуваалцах