"Black Widow" ирэх оны тавдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ
"Black Widow" хочтой Наташа Романовагийн түүхийг өгүүлэх тус кинонд гол дүрийг жүжигчин Скарлетт Йоханссон үргэлжлүүлэн бүтээнэ.
Мэдээллийн алба

“Marvel” студийн супер баатруудын адал явдлыг өгүүлдэг "The Avengers" киноны "Black Widow" спин-офф бүтээл үзэгчдийн дунд асар өндөр хүлээлт үүсгэсэн. Түүнчлэн 2020 оны тавдугаар сарын 1-нд нээлтээ хийх тус бүтээлийн трэйлэр цацагдлаа.
"Black Widow" хочтой Наташа Романовагийн түүхийг өгүүлэх тус кинонд гол дүрийг жүжигчин Скарлетт Йоханссон үргэлжлүүлэн бүтээнэ.
Сонирхуулахад, Marvel-ын комик зохиолд Наташа Романова Сталинград хотод төрсөн гэж гардаг. Түүнийг хүүхэд байхад үл таних этгээдүүд гэрийг нь шатааснаас үүдэж Наташагийн ээж охиноо Иван Петрович гэх цэрэгт үлдээдэг. ЗХУ-ын үеийн тэрхүү офицер Наташаг үрчилж авч, өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд охин том болоод мэргэжлийн балетчин болж, Алексей Шостаков гэх нисгэгчтэй гэрлэдэг аж. Гэвч түүний нөхөр мутант болох нь тогтоогдож, Романова КГБ-д элсэж, чадварлаг тагнуулч болдог. Мөн Наташа Романова нэгэн учир битүүлэг бодис ууснаар ер бусын хүчтэй "супер цэрэг" болон хувирдаг юм.


















