Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Blue” хамтлагийн тоглолтын тасалбар цөөн тоотой үлджээ

Blue” хамтлагийн тоглолт болоход ердөө 3 хоног үлдлээ. Тус тоглолтын тайзны бэлтгэл ажил өчигдөр оройноос эхэлсэн аж.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Blue” хамтлагийн тоглолтын тасалбар цөөн тоотой үлджээ
“Blue” хамтлагийн тоглолтын тасалбар цөөн тоотой үлджээ. Зураг: МҮОНРТ

“Blue” хамтлагийн тоглолт болоход ердөө 3 хоног үлдлээ. Тус тоглолтын тайзны бэлтгэл ажил өчигдөр оройноос эхэлсэн аж.

Сүүлийн хэдэн өдрийн турш залуусын сэтгэл зүрхийг догдлуулж, тоглолт болох өдрийг хуруу даран тоолоход хүргэсээр байгаа тус хамтлагийн гишүүд энэ сарын 13-ны 17 цагт Монголд ирнэ. Тэднийг хэвлэлийнхэн болон Blue хамтлагийн фэнүүд тосож жагсаалаар нийслэлийн зүг хөдлөх юм.

Дашрамд дурдахад, тус тоглолтын тасалбар үндсэндээ дуусч байгаа бөгөөд цөөн тоотой үлдсэн гэнэ.

Түлхүүр үг:“Blue” хамтлагийн тоглолтын тасалбар цөөн тоотой үлджээ
Хуваалцах