Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Blue" хамтлагийнхан Монголд ирлээ

Монголын залууст тоглолтоо хүргэхээр "Blue" хамтлагийнхан өчигдөр "Чингис хаан" нисэх буудалд буусан. Өчигдөр өглөө эхний баг болох хамтлагийн тоглолтод ажиллах инженер, техникийн ажилтнууд, хөгжимчид ирсэн бол хамтлагийн гишүүд болох Данкан, Ли, Энтони, Саймон нар хамтлагийн менежер, дууны инженери

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Blue" хамтлагийнхан Монголд ирлээ
"Blue" хамтлагийнхан Монголд ирлээ. Зураг: МҮОНРТ

Монголын залууст тоглолтоо хүргэхээр "Blue" хамтлагийнхан өчигдөр "Чингис хаан" нисэх буудалд буусан. Өчигдөр өглөө эхний баг болох хамтлагийн тоглолтод ажиллах инженер, техникийн ажилтнууд, хөгжимчид ирсэн бол хамтлагийн гишүүд болох Данкан, Ли, Энтони, Саймон нар хамтлагийн менежер, дууны инженерийн хамт өнгөрсөн шөнө Улаанбаатарт ирлээ.

Хамтлагийн залуус одоо 13.00 цагт МҮХАҮТ-ийн дэргэдэх "Corporate Convention Center"-т сэтгүүлчидтэй уулзаж, Монголд хийх тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж байна. Харин үдэш нь Төв цэнгэлдэх хүрээлэнд үдэш 18:00 цагт "Blue"-гийн залуус монголын шүтэн бишрэгчидэд зориулан тоглолтоо хийнэ.

Хуваалцах