Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНАСАУ-д Ковид-19-ийн улмаас нас баралт бүртгэгджээ

Умард Солонгост 18 мянга гаруй хүн коронавирусээр өвчилж, 6 хүн нас барсан тухай Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүдээс иш татан Йонхап агентлаг уламжилсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНАСАУ-д Ковид-19-ийн улмаас нас баралт бүртгэгджээ
БНАСАУ-д Ковид-19-ийн улмаас нас баралт бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгост 18 мянга гаруй хүн коронавирусээр өвчилж, 6 хүн нас барсан тухай Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүдээс иш татан Йонхап агентлаг уламжилсан байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун улсад нь коронавирусын улмаас гэнэтийн онц байдал үүссэнийг пүрэв гарагт зарлаж, өвчнийг газар авахуулахгүй зогсоох арга хэмжээг бүх түвшинд авч хэрэгжүүлэхийг Засгийн газартаа тушаасан байна.

Энэ хүрээнд хот, суурингуудад хөл хорио тогтоох шийдвэр зарлажээ. 5 дугаар сарын 8-ны өдөр Пхеньянд халуунтай нэг өвчтөнөөс авсан шинжилгээний хариугаар коронавирусын Би-Эй2 буюу “омикрон” хувилбар илэрсэн тухай өмнө мэдээлж байсан юм.

Улмаар тус улсын эрх баригчид дээд түвшний онц байдлын нөхцөлд вирусийн хяналтын систем нэвтрүүлэх болсныг зарлажээ.

Хуваалцах