Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНХАУ алсын оптик удирдлагатай хиймэл дагуул хөөргөлөө

Урд хөрш алсын оптик удирдлагатай шинэ хиймэл дагуулаа өнгөрсөн бямба гаригийн 10 цаг 55 минутад Шанси мужийн хойд хэсэгт байрлах Тайюань Хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн талаар CCTV мэдээллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ алсын оптик удирдлагатай хиймэл дагуул хөөргөлөө
БНХАУ алсын оптик удирдлагатай хиймэл дагуул хөөргөлөө. Зураг: МҮОНРТ

Урд хөрш алсын оптик удирдлагатай шинэ хиймэл дагуулаа өнгөрсөн бямба гаригийн 10 цаг 55 минутад Шанси мужийн хойд хэсэгт байрлах Тайюань Хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн талаар CCTV мэдээллээ. Жилин-1 Гаофэн-02В хиймэл дагуул нь Жилин-1 загварын “багцад” харьяалагддаг бөгөөд Куайзоу-1А пуужингийн тусламжтайгаар төлөвлөсөн тойрог замд амжилттай оруулж чадсан байна. Тус хиймэл дагуулыг өндөр нарийвчлалтай, өргөн хүрээг хамрах, өгөгдлийг өндөр хурдаар дамжуулдаг байхаар Чан Гуан хиймэл дагуулын технологийн компани бие даан хөгжүүлжээ.

Түүнчлэн өмнө нь хөөргөсөн Жилин-1 загварын 14 хиймэл дагуултай сүлжээ үүсгэж, хөдөө аж ахуй, ойн нөөц, байгалийн баялаг болон хүрээлэн буй орчны мэдээллийг алсын зайнаас дамжуулах юм байна. Куайзоу-1А нь өндөр найдвартай, богино хугацаанд бэлтгэгддэг бөгөөд хямд өртөгтэй, хатуу түлшээр ажилладаг тээвэрлэгч пуужин аж. Тус пуужинг Хятадын Санарын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорац хөгжүүлж ирсэн бөгөөд голчлон бага тойрог замд жижиг хиймэл дагуулууд хөөргөхөд ашигладаг.

Хуваалцах