Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БНХАУ, Тайванийн багууд тивийн аваргыг зорино

Ирэх онд болох футзалын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт Улаанбаатар хотноо энэ сарын 14-19-ний өдрүүдэд боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ, Тайванийн багууд тивийн аваргыг зорино
БНХАУ, Тайванийн багууд тивийн аваргыг зорино. Зураг: МҮОНРТ

Ирэх онд болох футзалын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт Улаанбаатар хотноо энэ сарын 14-19-ний өдрүүдэд боллоо. Урьдчилсан шатанд энэ хэсэгт таван улс өрсөлдсөнөөс БНХАУ, Тайванийн багууд хэсгээсээ шалгарч, ДАШТ-ийг зорихоор болов. Манай улс тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд А хэсэгт багтаж, дээрх хоёр улсаас гадна БНАСАУ, Хонгконгийн багуудтай өрсөлдсөн юм. Хамгийн сүүлийн тоглолтоо өчигдөр Тайванийн багтай хийж, 3:5-аар хожигдлоо. Харин хэсгийн эхний тоглолтоо Хонгконгтой хийж 8:3-аар хожсон бол БНСУ-д 3:7, БНХАУ 1:4 харьцаагаар тус тус хожигдсон юм. Манай тоглогчдын хувьд тийм ч муу тоглолтыг үзүүлээгүй. Ур чадварын хувьд нэг их дутуугүй тоглосон юм.

Багуудын онооны байдал:


  • БНХАУ 10 оноо (3 хожил, 1 тэнцээ)

  • Тайвань 9 оноо (3 хожил, 1 хожигдол)

  • БНСУ 7 оноо (2 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)

  • Монгол 3 оноо (1 хожил, 3 хожигдол)

  • ХонКонг 0 оноо (нэг ч хожил аваагүй)

Хуваалцах