Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БНХАУ-ын сагсчид хожлоо

БНСУ-ын Инчён хотод долоо дахь өдрөө үргэлжилж буй спортын наадмын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн гуравдугаар тойргийн тоглолт өнөөдөр эхэлсэн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын сагсчид хожлоо
БНХАУ-ын сагсчид хожлоо. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Инчён хотод долоо дахь өдрөө үргэлжилж буй спортын наадмын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн гуравдугаар тойргийн тоглолт өнөөдөр эхэлсэн.

Тэмцээний G хэсэгт БНХАУ, Монгол, Иран, Япон улсын шигшээ багууд багтсан юм. Энэ хэсгийн Монгол-БНХАУ-ын тоглолт 67-108-ын харьцаагаар өндөрлөж урд хөршийн сагсчид хожлоо.

Хожигдлын шалтгааныг багийн тамирчид “Өмнө нь хүнд тоглолтууд хийснээс энэ удаад их ядарлаа. Мөн БНХАУ-ын шигшээ баг нуруу өндөр тоглогчдыг гараанд гаргасан нь ихээхэн нөлөөллөө” гэж ярьжээ.

Манай сагсан бөмбөгийн эрэгтэй баг маргааш Иран, нөгөөдөр Япон улсын багтай тоглоно. Азийн зуны спортын XVII наадамд манай эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг шөвгийн наймд үлдээд байгаа юм.

Хуваалцах