Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БНХАУ-ын тамирчин ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргаллаа

Сүүлийн дөрвөн жилийн турш дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж байгаа Ма Лон, 2012 оны олимпийн алтан медалийн эзэн Жан Жикэ нар өрсөлдсөн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын тамирчин ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргаллаа
БНХАУ-ын тамирчин ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргаллаа. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" олимпийн их наадам ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалын тоглолтоор үргэлжилж байна. Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 56 орны шилдэг 172 тамирчин өрсөлдөж байгаа юм. Япон улсын ширээний теннисний тамирчин Жун Мизутани, Беларус улсын тамирчин Самсонов Владимирыг 4:1-ийн харьцаагаар хожиж хүрэл медаль хүртлээ. 40 настай Самсонов Японы тамирчнаас хэдий 13 насны зөрүүтэй ч хүрэл медалийн төлөө хагас шигшээд өрсөлдөж чадсан нь үнэхээр чамлахааргүй амжилт байлаа.

Ширээний теннисний эх орон гэж хэлж болох БНХАУ-ын хоёр тамирчин аваргын төлөө финалд үлдсэн. Сүүлийн дөрвөн жилийн турш дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж байгаа Ма Лон, 2012 оны олимпийн алтан медалийн эзэн Жан Жикэ нар өрсөлдсөн юм. Ма Лон дөрвөн үеийн турш 4:0-ээр тэмцээнийг хошуучилж, шилдэг гэдгээ харуулж олимпийн аварга боллоо. Ийнхүү БНХАУ дахин нэг алт, мөнгөн медалиар нийт медалийн тоогоо нэмж чадлаа.

Хуваалцах