БНХАУ-ын волейболын эмэгтэй баг хагас шигшээд шалгарлаа
Эх орныхоо дэвжээн дээр ялагдсан Бразилийн багийн тамирчид "Рио-2016" наадмыг нулимстай үдэж байна.
Мэдээллийн алба

Эмэгтэйчүүдийн волейболын шөвгийн наймын тоглолт болж хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Шөвгийн наймын эхний хэсэгт БНСУ-ын баг Нидерландын багийг 3:1-ээр хожиж, дараагийн шатандаа шалгарсан юм. Хоёр дахь хэсэгт АНУ, Японы шигшээ багтай таарч өрсөлдөв. Ингээд 3:0-ээр АНУ-ын баг хожиж, хагас шигшээд өрсөлдөх эрхээ олж авсан.
Гурав дахь хэсгийн тоглолтод Сербийн баг ОХУ-ын баг тамирчдыг мөн 3:0-ээр хожиж, дараагийн шатанд өрсөлдөх боломжтой болсон юм.
Сүүлийн дөрөв дэх хэсгийн тоглолтод Бразил, БНХАУ-ын баг таарч, хоорондоо өрсөлдсөн. Хоёр багийн хооронд эн тэнцүүхэн өрсөлдөөн өрнөж, таван үе тоглосны дараагаар Хятадын баг 15:13-аар хожиж хагас шигшээд үлдлээ. Сүүлийн хоёр олимпод дараалан алтан медалийн эзэн болж байсан Бразилийн шигшээ баг энэ удаад БНХАУ-ын багт 3:2-оор хожигдлоо. Эх орныхоо дэвжээн дээр ялагдсан Бразилийн багийн тамирчид "Рио-2016" наадмыг нулимстай үдэж байна.


















