Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БНХАУ-ын волейболын эмэгтэй баг олимпийн алтан медалийн эзэн болов

Тоглолт нийтдээ дөрвөн үе үргэлжилж, БНХАУ-ын баг тамирчид өрсөлдөгчөө 3:1-ээр хожиж, олимпийн аварга боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын волейболын эмэгтэй баг олимпийн алтан медалийн эзэн болов
БНХАУ-ын волейболын эмэгтэй баг олимпийн алтан медалийн эзэн болов. Зураг: МҮОНРТ

Хагас шигшээ тоглолтод Сербийн баг АНУ-ын багийг 3:2-оор хожиж, финалд шалгарч үлдсэн бол БНХАУ-ын баг Нидерландын баг тамирчдыг 3:1-ээр хожиж, мөн финалд үлдээд байсан. Финалын тоглолт БНХАУ, Сербийн баг аваргын төлөө өрсөлдсөн юм.

Тоглолт нийтдээ дөрвөн үе үргэлжилж, БНХАУ-ын баг тамирчид өрсөлдөгчөө 3:1-ээр хожиж, олимпийн аварга боллоо. БНХАУ ийнхүү гурав дахь удаагаа олимпийн аварга болж байна. Тэд өмнө нь 1984, 2004 оны олимпоос алтан медаль хүртэж байсан билээ.

Европын аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай Сербийн баг "Рио-2016" олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Тус улсын эмэгтэй багийн хувьд энэ нь олимпийн наадмаас анх удаа медаль хүртэж буй тохиолдол юм.

Хүрэл медалийг АНУ-ын баг тамирчид хүртлээ.

Хуваалцах