БНСУ, АНУ-ын команд штабын хамтарсан сургуулилт өндөрлөлөө
Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яамны мэдээлснээр тэд “Кэй Резолв” сургуулилтад шилжиж буй аж.
Мэдээллийн алба

БНСУ, АНУ-ын команд штабын хамтарсан сургуулилт өнөөдөр өндөрлөлөө. Энэ сарын 4-нөөс “19-1 Дун Маэнг” команд штабын хамтарсан сургуулилт эхэлсэн юм. Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яамны мэдээлснээр тэд “Кэй Резолв” сургуулилтад шилжиж буй аж.
Өмнөд Солонгосын талаас Батлан хамгаалах яамны төлөөлөгчид, штабуудын дарга нарын хороо, хуурай зам, тэнгисийн цэрэг болон агаарын цэргийн хүчний командлал сургуулилтад оролцжээ. Харин АНУ-ын талаас Солонгосын хойг, Номхон далайн командлалын Америкийн цэргийн командлалд оролцсон байна.
“Кэй Резолв” сургуулилт нь хамгаалалт болон сөрөх довтолгоо гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бол “19-1 Дун Маэнг” нь зөвхөн дайсны халдлагын үед авах арга хэмжээг тусгажээ. Сургуулилтын хугацааг мөн хоёр долоо хоногоос нэг долоо хоног болгон бууруулсан байна.
Үүнээс өмнөхөн Сөүл Вашингтоноос цэргийн хамтарсан сургуулилтаа багасгах шийдвэр гаргасан юм. АНУ, Өмнөд Солонгосын томоохон хэмжээний цэргийн сургуулилт нь Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хурцатгах үндсэн хүчин зүйлсийн нэг болж, Умард Солонгосын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртдөг байсан юм.


















