Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-д ажилгүйдлийн түвшин 1999 оноос хойш хамгийн ихээр өсчээ

БНСУ-д өнгөрсөн 5 сард ажилтай иргэдийн тоо 26 сая 93 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 392 мянгаар буурсан үзүүлэлт болж байна. Өнөөдөр тус улсын үндэсний

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-д ажилгүйдлийн түвшин 1999  оноос хойш хамгийн ихээр  өсчээ
БНСУ-д ажилгүйдлийн түвшин 1999 оноос хойш хамгийн ихээр өсчээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-д өнгөрсөн 5 сард ажилтай иргэдийн тоо 26 сая 93 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 392 мянгаар буурсан үзүүлэлт болж байна. Өнөөдөр тус улсын үндэсний статистикийн удирдах газраас энэ тухай мэдээллээ.

Албаныхны статистик мэдээллээр тус улсад коронавирусний халдвар ихээр тархсан сүүлийн 3 сард ажилтай иргэдийн тоо эрс буурсан байна. Мөн статистик мэдээллээр ажилгүйдлийн түвшин 0,5 хувиар өсч 4,5 хувьд хүрчээ. Энэ нь 1999 оноос хойших хамгийн өндөр түвшин гэж тодорхойлж байна.

Тус улсын үндэсний статистикийн удирдах газрын тайланд мэдээлснээр ажлын байр хамгийн ихээр буурсан салбаруудад худалдаа, зоогийн газар болон зочид буудал, үйлчилгээний салбар багтсан байна. харин нийгмийн хангамж, хөдөө аж ахуй, загас агнуурын салбарт ажлын байр нэмэгдсэн дүр зураг гарсан байна.

Хуваалцах