БНСУ-д цэцэрлэг, сургуулийн хичээл эхлэх хугацааг дахин сунгалаа
БНСУ-д шинэ коронавирусний халдварын тархац ихэссэнтэй холбогдуулан цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулийн нээлтийг хоёр долоо хоногоор дахин сунгалаа.
Мэдээллийн алба

БНСУ-д шинэ коронавирусний халдварын тархац ихэссэнтэй холбогдуулан цэцэрлэг, бага, дунд, ахлах сургуулийн нээлтийг хоёр долоо хоногоор дахин сунгалаа. Ингэснээр 2020 оны гуравдугаар сарын 23-нд сургууль, цэцэрлэг эхлэх болж байгаа юм.
Тус улсын Батлан хамгаалах төвийн мэдээлснээр тус улсад шинэ коронавирусний халдвараас болж 26 хүн нас бараад байна. Нас барж байгаа хүний олонх нь өндөр настай хүмүүс байгаа аж.
МҮОНРТ-ийн БНСУ-д суугаа сурвалжлагч Э.Ижилболд


















