Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ тэнгисийн хилийн хяналтаа нэмэгдүүлнэ

БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Умард Солонгосын загасчдын хөлөг онгоц усан хилээр нь орж ирсэн хэргээс болж тэнгисийн хилийн хяналтаа нэмэгдүүлэхээр боллоо.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ тэнгисийн хилийн хяналтаа нэмэгдүүлнэ
БНСУ тэнгисийн хилийн хяналтаа нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Умард Солонгосын загасчдын хөлөг онгоц усан хилээр нь орж ирсэн хэргээс болж тэнгисийн хилийн хяналтаа нэмэгдүүлэхээр боллоо. Энэ талаар Штабын дарга нарын хорооны төлөөлөгч, хурандаа Ким Юн Нак даваа гарагт болсон хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.

Энэ сарын 15-нд Япон тэнгист хоёр Солонгосын хилээс 130 километрийн зайд Умард Солонгосын загасчдын далбаат онгоц олдсон юм. Онгоцонд нийт дөрвөн хүн байжээ. Загасчдын хөлөг онгоцны хөдөлгүүр нь эвдэрснээс болж тэнгисийн урсгалаар Өмнөд Солонгосын усан хилд орж ирсэн нь тогтоогдсон байна.

Энэ сарын 11-нд ч мөн ийм явдал тохиолдсон юм. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын иргэд газар нутгийнхаа усан хилийн хамгаалалтын асуудлыг сүүлийн үед ихээр шүүмжлэх болжээ.

Ким Юн Нак Өмнөд Солонгосын хилийн хамгаалалтын ажиллагаа хэвийн ч радио локацийн системээ сайжруулах шаардлагатай болсныг энэ үеэр тэмдэглэсэн байна.

Хуваалцах