Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-ын экспортын автомашины нэгжийн үнэ 2023 онд дээд үзүүлэлтэд хүрэв

Өмнөд Солонгос улсын экспортолдог машины нэгжийн үнэ 2023 онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг салбарын тоон баримтын судалгаа харуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын экспортын автомашины нэгжийн үнэ 2023 онд дээд үзүүлэлтэд хүрэв
БНСУ-ын экспортын автомашины нэгжийн үнэ 2023 онд дээд үзүүлэлтэд хүрэв. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгос улсын экспортолдог машины нэгжийн үнэ 2023 онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг салбарын тоон баримтын судалгаа харуулжээ.

Автомашины үнэ өсөхөд гадны зах зээл дэх спорт автомашин болон цахилгаан автомашины эрэлт өндөр байсан нь нөлөөлсөн байна.

2023 оны нэгдүгээр сараас 11 дүгээр сар хүртэл БНСУ 2 сая 500 мянган автомашин экспортолж, 64 их наяд воны орлого олжээ.

Нэг автомашины үнэ дунджаар 25 сая вонд хэлбэлзэж байгаа нь Өмнөд Солонгосын түүхэнд анх удаа энэ хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм.

Солонгосын автомашин, тээврийн хэрэгсэл үйлдвэрлэлийн холбооноос гаргасан үзүүлэлтийн дагуу сүүлийн 5 жилд энэ улсын үйлдвэрлэдэг автомашины нэгжийн үнэ жил бүр бага багаар ахисаар энэ үзүүлэлтэд хүрсэн гэдгийг мэдээлсэн байна.

Хуваалцах