Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БНСУ-ын элчин сайдын нэрэмжит таеквондогийн тэмцээн болно

Тэмцээнийг уламжлал ёсоор БНСУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар ажиллахаас гадна “LG Sigma”, “Once Auto Mongolia”, “Mireco” зэрэг компани ивээн тэтгэх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын элчин сайдын нэрэмжит таеквондогийн тэмцээн болно
БНСУ-ын элчин сайдын нэрэмжит таеквондогийн тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Монголын таеквондогийн холбоо ГҮТББ-аас зохион байгуулагддаг БНСУ-ын элчин сайдын нэрэмжит тэмцээн ирэх аравдугаар сарын 10-12-нд Спортын төв ордонд болно.

Энэ удаагийн тэмцээнд бага нас, өсвөр үе, залуучуудын ангилал тулааны төрлөөр өрсөлдөх бол мөн бага насны 5, 6, 7 насны тамирчин хурдан өшиглөлтийн төрлөөр гурван хоногийн турш өрсөлдөнө.

Тэмцээнийг уламжлал ёсоор БНСУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар ажиллахаас гадна “LG Sigma”, “Once Auto Mongolia”, “Mireco” зэрэг компани ивээн тэтгэх юм.

Хуваалцах