Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БНСУ-ын Гангвон муж 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийг зохиох санал дэвшүүлжээ

Олимпийн наадмыг зохион байгуулах газрыг шалгаруулах механизмын дагуу БНСУ дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадмыг зохион байгуулах магадлал өндөр буй юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Гангвон муж 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийг зохиох санал дэвшүүлжээ
БНСУ-ын Гангвон муж 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийг зохиох санал дэвшүүлжээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах "Өвлийн олимпийг зохион байгуулах газрыг сонгох хороо БНСУ-ын Гангвон мужид 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийн наадмыг зохиох санал дэвшүүллээ. ОУОХ энэ саналыг хүлээн авч, БНСУ-тай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийнэ" гэжээ.

Олимпийн наадмыг зохион байгуулах газрыг шалгаруулах механизмын дагуу БНСУ дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадмыг зохион байгуулах магадлал өндөр буй юм байна.

Хэрвээ БНСУ-ын санал дэмжлэг авах юм бол тус улсын Гангвон мужийн Пёнчан, Гангнеун хотуудад 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийн наадам болох аж.

Пёнчан хотод 2018 онд өвлийн олимп зохиогдсон юм. ОУОХ-ны гишүүн Октавиан Морариугаар ахлуулсан комисс ирэх оны зургаадугаар сард энэхүү саналыг эцэслэн шийдвэрлэх юм байна.

Хуваалцах