БНСУ-ын жүдоч Жэ Ёнг Юу 10 секундэд цэвэр ялалт байгууллаа
Францын Парис хотноо болж буй жүдо бөхийн энэ оны анхны тэмцээн болох “Их дуулга”-ийн дахь өдөр болоход 70 кг-ын жинд БНСУ-ын жүдоч Жэ Ёнг Юу Морокогийн Н.Ассмааг 10 секундэд цэвэр ялж, эхний ялалтаа авлаа.
Мэдээллийн алба

БНСУ-ын жүдоч 2012 оны Чежүгийн Дэлхийн цомоос хүрэл, 2013 онд Улаанбаатарын Гранпри тэмцээнээ мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн 2013 оны Азийн залуучуудын АШТ-д V байр эзэлж байсан амжилтыг үзүүлээд байна.
Парисийн “Их дуулга”-д БНСУ-ын жүдочид хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсээр байгаа. Тэмцээний эхний өдөр 48, 57 кг-ын жинд хоёр алтан медалийг авсан юм.