БНСУ-ын “Red Velvet” хамтлаг “Троллууд 2” кинонд дуу оруулжээ
“Red Velvet” хамтлаг дуу оруулахаас гадна “Russian Roulette” дуугаа дуулах аж
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын “Red Velvet” хамтлаг “Троллууд 2” анимэйшнд дуу оруулжээ. Анх 2016 онд нээлтээ хийсэн тус анимэйшны шинэ ангид троллуудын хаант улсад зохиогдож буй хөгжмийн шоу гарах аж.
Тодруулбал, “Троллууд 2” кинонд поп, рок, классик, техно, кантри, фанк урсгал жанрын хамтлагаас гадна к-поп хамтлаг гарах бөгөөд энэ дүрд “Red Velvet” хамтлаг дуу оруулахаас гадна “Russian Roulette” дуугаа дуулах аж.
Мөн шинэ ангид “Red Velvet” хамтлагаас гадна Холливудын супер од Жастин Тимберлэйк, алдарт рок дуучин Оззи Осборн, “Америкийн Шүтээн” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан хөгжмийн зохиолч, дуучин Келли Кларксон зэрэг дуучин, жүжигчин дуу оруулсан байна
Сонирхуулахад, “Троллууд” анимэйшн дөрвөн жилийн өмнө нээлтээ хийж, дэлхий дахинаас 350 сая ам.долларын ашиг орлого олсон бол шинэ анги нь ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ.


















