Бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно
Манай улс анх удаагаа бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Манай улс анх удаагаа бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Тэмцээнийг ССАЖЯ, Монголын бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд залуучууд болон ахмадын гэсэн төрлөөр болно. Нийт 60 орчим орны 400 гаруй тамирчин таван насны ангилалаар өрсөлдөх юм.
Тэмцээнд манай 20 гаруй тамирчин улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.


















