Бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас манай тамирчид 2 алтан медаль хүртжээ
Азийн аварга шалгаруулах 49 дэх удаагийн бодибилдинг, фитнессийн тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо өнгөрөгч сарын 29-нөөс энэ сарын 5-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Азийн аварга шалгаруулах 49 дэх удаагийн бодибилдинг, фитнессийн тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо өнгөрөгч сарын 29-нөөс энэ сарын 5-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж есөн тамирчин оролцсон бөгөөд манай тамирчид хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүрсэн байна. Тодруулбал, Бодибилдинг 55 кг-д Ч.Мянганбилэг, Модель +165 н.Анужин нар тус тус алтан медаль, Спорт бие бялдар +175 см Б.Лхагвадорж мөнгөн медаль, Спорт бие бялдар 175 см У.Нямтулга, эмэгтэй атлетик 160 см +1 С.Гансаруул, эмэгтэй атлетик 160 см +2 У.Угалзцэцэг, эрэгтэй атлетик Г.Жамц нар тус тус хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ.






















