Бодибилдинг, фитнессийн ДАШТ Монголд болно
Энэхүү эрхийг Азийн АШТ-ий үеэр Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбоо /WBPF/, Азийн бодибилдинг, фитнессийн холбоо /ABBF/-ны Удирдах зөвлөлийн хурал болоход Монголын бодибилдинг, фитнесийн холбооны удирдлагууд эх орондоо зохиох эрхийг авсан байна.
Мэдээллийн алба

Бодибилдинг, фитнессийн ДАШТ Монголд ирэх оны аравдугаар сарын 2-9-нд болно. Энэхүү эрхийг Азийн АШТ-ий үеэр Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбоо /WBPF/, Азийн бодибилдинг, фитнессийн холбоо /ABBF/-ны Удирдах зөвлөлийн хурал болоход Монголын бодибилдинг, фитнесийн холбооны удирдлагууд эх орондоо зохиох эрхийг авсан байна.
Ийнхүү 26 жилийн түүхтэй Монголын ууган холбооны нэг Монголын бодилдинг, фитнессийн холбоо ДБФХ-тай хамтран ДАШТ-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Саяхан болсон Азийн АШТ-д Монгол Улсаас эх орноо төлөөлөн 10 тамирчин оролцсоноос дэлхийн аварга Г.Угалзцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Г.Гансаруул нар алт, А.Ичинноров, Б.Гэрэлцэцэг, Д.Мөнх-Эрдэнэ нар мөнгө, Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртсэн. Улмаар манай эмэгтэй тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль зүүсэн амжилтаар багийн дүнгээр дэд байрт шалгарсан билээ.


















