Бодит түүхээс сэдэвлэсэн “2000” кино БНСУ-д гарна
2000 түүхэн бүтээлийн зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан бичсэн бөгөөд яруу найрагч О.Цэнд-Аюуш болон С.Баттулга нар кино зохиолд хөрвүүлж, соёлын тэргүүний ажилтан Б.Отгонзориг найруулжээ.
Мэдээллийн алба

Улиастайн 2000 цэргийн Манжийн эсрэг бослого, тэмцлийн талаар өгүүлэх “2000” түүхэн уран сайхны кино өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн. Тэгвэл тус бүтээл энэ сарын 25-31-нд БНСУ-ын хотуудаар гарах болжээ.
2000 түүхэн бүтээлийн зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан бичсэн бөгөөд яруу найрагч О.Цэнд-Аюуш болон С.Баттулга нар кино зохиолд хөрвүүлж, соёлын тэргүүний ажилтан Б.Отгонзориг найруулжээ. “2000” түүхэн бүтээлд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Д.Төмөртөгтох, Н.Батцэцэг болон соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр нар гол дүр бүтээсэн юм.


















