“Бодлын үнэр” модерн балет тоглоно
Энэ удаад “Бодлын үнэр” бүтээлээ үзэгчиддээ хүргэхээр зэхэж байна. Энэ сарын 20-нд СТӨ-нд тоглогдох эл бүтээл хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт дэлхийн алдарт сонгодог бүжгэн жүжгийн хэсгээс толилуулах бол хоёрдугаар хэсэг нь модерн балетаар үргэлжлэх аж. Балетийг БНСУ-ын бүжиг дэглээч Сун Ён Ил дэг
Мэдээллийн алба

“Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид “Бодлын үнэр” модерн балетаа тоглохоор бэлтгэж байна.
Бүжиг дэглээч Д.Дашлхагвын санаачилгаар байгуулсан “Их эзэн хааны театр” жил бүр шинэ модерн балет үзэгчдийн хүртээл болгож байгаа.
Энэ удаад “Бодлын үнэр” бүтээлээ үзэгчиддээ хүргэхээр зэхэж байна. Энэ сарын 20-нд СТӨ-нд тоглогдох эл бүтээл хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт дэлхийн алдарт сонгодог бүжгэн жүжгийн хэсгээс толилуулах бол хоёрдугаар хэсэг нь модерн балетаар үргэлжлэх аж. Балетийг БНСУ-ын бүжиг дэглээч Сун Ён Ил дэглэжээ. Тайзан дээр бороо оруулж, ус урсган бүжих эрхэм бүтээлчдийн “бодлыг үнэрлэх” боломж ойртож байна.


















