Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Богд хааны ордон музей дэх шувууны чихмэлийн цуглуулгыг Германчууд сэргээн засварлана

Одоогоос 115 жилийн өмнө манай оронд байдаггүй дэлхийн олон тивийн амьтдын чихмэлийг Богд хааны захиалгаар Германд хийлгэн Богдын ордонд залж байсан түүхтэй. Өдгөө Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа эдгээр чихмэлээс шувууны цуглуулгыг сэргээн засварлах ажлыг Герман Улстай хамтран хэрэгжүүлэх

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богд хааны ордон музей дэх шувууны чихмэлийн цуглуулгыг Германчууд сэргээн засварлана
Богд хааны ордон музей дэх шувууны чихмэлийн цуглуулгыг Германчууд сэргээн засварлана. Зураг: МҮОНРТ

Одоогоос 115 жилийн өмнө манай оронд байдаггүй дэлхийн олон тивийн амьтдын чихмэлийг Богд хааны захиалгаар Германд хийлгэн Богдын ордонд залж байсан түүхтэй. Өдгөө Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа эдгээр чихмэлээс шувууны цуглуулгыг сэргээн засварлах ажлыг Герман Улстай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Өмнөд Америк тивийн олон төрлийн шувуунаас гадна Антарктидийн оцон шувууны чихмэл ч энд бий. 1901 онд хийлгэж байсан эдгээр чихмэлд сэргээн засвар огт хийгдээгүй. Гэвч хуучирч, муудсан зүйл бараг алга байгаа нь саашаалтай. Тухайн үед танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байсан энэхүү цуглуулгыг одоо Богд хааны ордон музейн өвлийн ордонд дэлгэж олон нийтийн хүртээл болгож байна.

Хуваалцах