Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна

Судалгааны дүнгээр Богдхан уулын дархан цаазат газрын Залаат, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Бумбат зэрэг газарт ойн хөнөөлт шавж сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрийн тархалт голомтлон үүсэж байгаа тул

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна
Богдхан ууланд алхахгүй байхыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Богдхан уул дархан цаазат газрын ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавжийн судалгаа хийгдсэн.

Судалгааны дүнгээр Богдхан уулын дархан цаазат газрын Залаат, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Бумбат зэрэг газарт ойн хөнөөлт шавж сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрийн тархалт голомтлон үүсэж байгаа тул "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар"-аас 2000 га талбайд агаарын хөлөгөөр сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг 2026.06.09-ний өдөр зохион байгуулж байгаа тул иргэд та бүхнийг 10-14 хоногт ойд чөлөөт цагаа өнгөрөөх, алхах, спортоор хичээллэх зэрэг үйл ажиллагааг хийхгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас зөвлөж байна.

Хуваалцах