Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксчид гурван медаль хүртлээ

Казахстаны Атырау хотноо өнгөрсөн сарын 25-30-ны өдрүүдэд болсон “А” зэрэглэлийн тэмцээнд манай улсын боксын үндэсний шигшээ багийн хоёр дасгалжуулагч, 10 тамирчин явсан юм. Тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож хоёр алт нэг мөнгөн медалийн эзэд болсон байна. Тодруулбал, 52 кг-ын жинд спортын ма

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксчид гурван медаль хүртлээ
Боксчид гурван медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Казахстаны Атырау хотноо өнгөрсөн сарын 25-30-ны өдрүүдэд болсон “А” зэрэглэлийн тэмцээнд манай улсын боксын үндэсний шигшээ багийн хоёр дасгалжуулагч, 10 тамирчин явсан юм. Тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож хоёр алт нэг мөнгөн медалийн эзэд болсон байна. Тодруулбал, 52 кг-ын жинд спортын мастер А.Нурлан, 64 кг-ын жинд спортын мастер О.Норовбал нар алтан медаль хүртсэн бол 49 кг-ын жинд Т.Жолдасбек хүрэл медаль хүртэж харин 64 кг-ын жинд хүч үзсэн Б.Чинзориг шилдэг тамирчны тусгай шагнал хүртсэн байна.

Хуваалцах