Боксчид “Химийн цом”-ын төлөө өрсөлдөнө
Монголын Улсын боксын холбооны эрэгтэй шигшээ багийн найман тамирчин Германд болох "Химийн цом"-ын төлөө өрсөлдөнө.
Мэдээллийн алба

Монголын Улсын боксын холбооны эрэгтэй шигшээ багийн найман тамирчин Германд болох "Химийн цом"-ын төлөө өрсөлдөнө. Тэмцээн ирэх сарын 7-12-нд болох бөгөөд тамирчид одоогоор "Найрамдал" төвд нэгдсэн цугларалтад гараад байна. Гуравдугаар сарын 5-нд эх орноосоо мордох тэдгээр боксчдыг Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан ахалж, шүүгчээр О.Мандахбаяр томилогджээ.
Багийн бүрэлдэхүүнд:
49 кг-д Г.Ган-Эрдэнэ “Говь ресорт” клуб
52 кг-д Х.Энх-Амар “Алдар” спорт хороо
56 кг-д Э.Цэндбаатар “Хүч” спорт хороо
60 кг-д Д.Отгондалай “Хилчин” спорт хороо
64 кг-д Б.Чинзориг “Алдар” спорт хороо
69 кг-д Б.Түвшинбат “Сүлд” спорт хороо
75 кг-д Н.Шинэбаяр “Алдар” спорт хороо
81 кг-д С.Эрдэнэбаяр “Хангарьд” спорт хороо


















