Боксчид Унгарын тэмцээнд багаараа илүүрхлээ
Унгарын Дебрецен хотод Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 59 дэх удаагийн тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд боллоо.
Мэдээллийн алба

Унгарын Дебрецен хотод Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 59 дэх удаагийн тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд боллоо. Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлж боксын эрэгтэйчүүдийн шигшээ багийн найман тамирчин хүч үзэж гурван алт, хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртсэн.
Тэмцээнд 48 кг-ийн жинд оролцсон ОУХМ Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль, 52 кг-ийн жинд спортын мастер А.Нурлан хүрэл медаль, 56 кг-ийн жинд ОУХМ Э.Идэрхүү алтан медаль, 64 кг жинд ОУХМ Б.Чинзориг алт, 69 кг-ийн жинд ОУХМ Б.Түвшинбат мөн алтан медаль, 81 кг-ийн жинд С.Эрдэнэбаяр хүрэл медалийг хүртлээ.
Манай улсын шигшээ багийн тамирчид тэмцээнд оролцогч 20 орноос багийн дүнгээр тэргүүллээ. Тус тэмцээний шилдгийн шилдэг тамирчнаар Э.Идэрхүү шалгарсан байна.


















