Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксчидын тоглолтын хуваарь гарлаа

Насанд хүрэгчдийн боксын ДАШТ Казахстан улсын Алматы хотод өнөөдөр эхэлжээ. Тэмцээнд 118 орны 600 гаруй боксчид оролцож байна. Одоогоор тэмцээнд оролцогчдын тоглолтын хуваарь гараад байгаа аж.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксчидын  тоглолтын хуваарь гарлаа
Боксчидын тоглолтын хуваарь гарлаа. Зураг: МҮОНРТ

Насанд хүрэгчдийн боксын ДАШТ Казахстан улсын Алматы хотод өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 118 орны 600 гаруй боксчин оролцож байна. Манай тамирчдын тоглолтын хуваарь

49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, дараагийн даваанд Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Унгарын Иштван Унгваритай 19-ний үдэш тоглоно. Энэ жинд 38 боксчин тоглоно.

56 кг-д Лондонгийн олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт эхний даваанд гоц мөргөсөн.
19-нд Тажикстан, Азербайжаны аль дийлсэнтэй нь үзэх юм. Энэ жинд 51 боксчин тоглоно.

60 кг-д ОУХМ Д.Отгондалай маргааш Кенийн Жон Малтай тоглоно.

64 кг-д Лондонгийн олимпийн хүрэл, дэлхийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ эхний даваанд хийлсэн. 18-нд Хятад, Туркменстаны ялсантай тоглоно.

69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний даваанд 16-нд Азийн аварга Хятадын Майматитуерсунгтай хүч үзсэн.

75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр 17-нд эхний даваанд Израйлийн Константин Сингортай таарсан.

81кг ОУХМ С.Эрдэнэбаяр 16-нд АНУ-н Торрес Жеримиастай тоглоно.

Түлхүүр үг:Боксчидын тоглолтын хуваарь гарлаа
Хуваалцах