Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксчин Г.Баярхүү эхний тулаанаа хийж яллаа

Ингэснээр шөвгийн 16-д шалгарсан юм. Тэрбээр эхний шатанд гоц мөргөөд байсан бол хоёрдугаар тойрогт Тайваний боксчинг буулган авав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксчин Г.Баярхүү эхний тулаанаа хийж яллаа
Боксчин Г.Баярхүү эхний тулаанаа хийж яллаа. Зураг: МҮОНРТ

Хоёр жил тутам зохион байгуулагддаг сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж буй бөгөөд өчигдөр манай улсын тамирчин Г.Баярхүү дэлхийн аваргын эхний тулаанаа Тайваний боксчинтой хийж, 5-0 харьцаатай ялалт байгууллаа.

Ингэснээр шөвгийн 16-д шалгарсан юм. Тэрбээр эхний шатанд гоц мөргөөд байсан бол хоёрдугаар тойрогт Тайваний боксчинг буулган авав.

Шөвгийн 16-д шалгарсан манай тамирчны дараагийн өрсөлдөгч Йорданы боксчин. Өнөөдөр гуравдугаар шат буюу шөвгийн наймын төлөөх тоглолт явагдана. Хэрвээ Г.Баярхүү энэ тулаанд ялалт байгуулвал медалийн төлөө тулалдах эрхтэй болно.

Одоогоор манай улсаас Э.Цэндбаатар, Б.Чинзориг болон Г.Баярхүү нар шөвгийн 16-д шалгараад байна.

Хуваалцах