Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксийн 64 кг жингийн тамирчин Б.Чинзоригийн тулаан эхэллээ

2014 оны армийн дэлхийн аварга Б.Чинзориг олимпийн наадмын дэвжээнээ анхныхаа тоглолтыг хийж байна. Манай тамирчин энэ жил Хятадын Циананд болсон Азийн бүсийн олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртснээр Риод очих боломжтой болсон юм.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксийн 64 кг жингийн тамирчин  Б.Чинзоригийн тулаан эхэллээ
Боксийн 64 кг жингийн тамирчин Б.Чинзоригийн тулаан эхэллээ. Зураг: МҮОНРТ

2014 оны армийн дэлхийн аварга Б.Чинзориг олимпийн наадмын дэвжээнээ анхныхаа тоглолтыг хийж байна. Манай тамирчин энэ жил Хятадын Циананд болсон Азийн бүсийн олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртснээр Риод очих боломжтой болсон юм.

Түүний өрсөлдөгч Т.Тарумалин 23 настай, Германд төрсөн, одоо ч тэнд амьдардаг. Германы залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, бүр үндсэн шигшээ багт дуудагдан бэлтгэл хийж байсан ч төрөлх нутгийнхаа нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцох болсноо зарлаж олон хүнийг гайхшруулсан нэгэн. AIBA Pro Boxing-д өнгөрсөн жилээс эхэлж харьяалагдах болж, нэг ялалт байгуулчихаад байгаа, амжилт нь жилээс жилд өсч байгаа боксчин.

Өнгөрсөн жилийн ДАШТ-д шөвгийн 16-д үлджээ. Т.Тарумалин мэргэжлийн боксчдод эрх олгох тэмцээнд Итали, Аргентин, Армений ранк өндөртэй, туршлагатай боксчдыг ялсаар эрхээ авсан юм. Катараас оролцож буй хоёр боксчны нэг юм.

Хуваалцах