Боксын ДАШТ-нээс
Катарын Доха хотод үргэлжилж буй боксын ДАШТ-ний медалийн төлөөх тулаанууд өчигдөр эхэлсэн. Манай улсаас 4 тамирчин оролцсоноос 49 кг жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг жинд Д.Отгондалай нар хүрэл медалийн төлөө тулалдлаа.
Мэдээллийн алба

Катарын Доха хотод үргэлжилж буй боксын ДАШТ-ний медалийн төлөөх тулаанууд өчигдөр эхэлсэн. Манай улсаас 4 тамирчин оролцсоноос 49 кг жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг жинд Д.Отгондалай нар хүрэл медалийн төлөө тулалдлаа.
ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн төлөө ОХУ-ын боксчинтой тулалдаж эхний үед бага зэрэг алдаж 2,3-р үе дээр илүүрхэн тоглосонч ОХУ-ын тамирчин шууд дийлж ялж чадсангүй. Харин 60 кг жинд тулалдаж буй Д.Отгондалай медаль авна гэж AIBA-н мэргэжилтнүүд дүгнээд байсан. Эхний тулаандаа Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Италийн боксчинг сөхрүүлж хүрэл медалийн төлөө тулалдсан Отгондалай маань мөн л ялагдлаа. Узбекстаны боксчинтой тулалдсан энэ тулаанд мөн л эхнээс нь илүүрхэн тулалдаж байлаа.
Багын дэмжигчид заалнаас үзэхийн хажуугаар давхар интернэтээр тоглолтыг үзэж байлаа. Интернэтээр хардаг учир нь ТВ-ийн шууд дамжуулалт дээр оноо харагддаг. Оноо хараад хэрэв илүү бол оноогоо хамгаалах дутуу бол оноогоо авахын төлөө тэмцэж тоглох учиртай юм.
Эхний үе завсарлахад дэлгэцэнд оноо гарсангүй. Манай хүн ч илүүрхэн тоглосоор байлаа. Хоёр дугаар үе дээр манай тамирчин мөн л илүүрхэж өрсөлдөгч нь суларч байсан. Энэ үед манай тамирчны хөмсөг задарч багш дасгалжуулагч нар нэгэнт илүү яваа учраас хамгаалж тоглох заавар өгч байлаа. Харин 2-р үеийн дараа оноо гарахад манай тамирчин хожигдож байлаа. Ингээд л хагархай хөмсөгтэй ч манай тамирчин бүх л зүйлээ хийж тоглолоо. Гэвч ялалт нөгөө талд боллоо.
Та бүхэн манай тамирчин хэрхэн яаж тулалдсаныг MNB “Монголын мэдээ” сувгаар 21:25 цагт бүрэн эхээр нь хүлээн авч үзээрэй.


















