Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксын насанд хүрэгчдийн УАШТ маргааш өндөрлөнө

Өнөөдөр эрэгтэй 49, 56, 64, 75, эмэгтэй 48, 51, 54, 57, 60, 69, 75 кг жингийн хагас шигшээ тоглолтууд болж байна. Хожсон нь маргааш аваргын төлөө тоглож боксын насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөх юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксын насанд хүрэгчдийн УАШТ маргааш өндөрлөнө
Боксын насанд хүрэгчдийн УАШТ маргааш өндөрлөнө. Зураг: МҮОНРТ

XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн СТО-д үргэлжилж байна. Энэ сарын 11-нд эхэлсэн УАШТ-ний эрэгтэй, эмэгтэй жин бүрийн аваргууд олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд оролцох эрхийг авах гээд олон онцлогтой болж байгаа юм.

Мөн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг өрсөлдөөнтэй сонирхолтой болгож байна. Өнөөдөр эрэгтэй 49, 56, 64, 75, эмэгтэй 48, 51, 54, 57, 60, 69, 75 кг жингийн хагас шигшээ тоглолтууд болж байна. Хожсон нь маргааш аваргын төлөө тоглож боксын насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөх юм.

Хуваалцах