Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боксын УАШТ-д 201 тамирчин тулалдана

Тэмцээнд 39 багийн 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөх юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боксын УАШТ-д 201 тамирчин тулалдана
Боксын УАШТ-д 201 тамирчин тулалдана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдрөөс тав хоног Спортын төв ордны “А” зааланд үргэлжилнэ.

Тэмцээнд 39 багийн 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөх юм байна.

Тодруулбал “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Түвшинбат, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Оюутны “Универсиад” наадмын аварга Х.Энх-Амар нар тулалдах нь ээ.

Өнөөдрийн хувьд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар, О.Батхүү, 52 кг-д Х.Энх-Амар, М.Гандулам, 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, 69 кг-д Б.Түвшинбат, Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, О.Эрдэнэцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг, Б.Сувд-Эрдэнэ нар рингэнд гарна.

Хуваалцах