Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Боломж дагуулсан тэнцээ

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "E" хэсгийн хүрээнд явагдсан Унгар болон Исландын шигшээ багуудын тоглолт манай цагаар 01:00 -с эхлэн явагдаж өнгөрлөө.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боломж дагуулсан тэнцээ
Боломж дагуулсан тэнцээ. Зураг: МҮОНРТ

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "E" хэсгийн хүрээнд явагдсан Унгар болон Исландын шигшээ багуудын тоглолт явагдаж өнгөрлөө. Эртний Викинчүүдийн хойч үе Исландууд -үнсгэлжингийн үлгэр"-ийг бүтээх дөхөв. Олон улсын тэмцээний туршлагагүй Исландчуудын хувьд жинхэнэ гэнэтийн бэлэг болсон тэмцээн болж байгаа гэж хэлж болохоор тоглолтууд болж өнгөрөв.

Тоглолтын 1-р үеийн 39 дахь минутад багийн сүпер од Гилфи Сигурдсон торгуулийн цохилтоос гоол оруулж багтаа тэргүүллийг авчирч хожих боломжийг нээгээд байсан юм.

Түүхээ сөхвөл олон мундаг хөлбөмбөгчдийн түүхтэй Унгарын шигшээ баг энэ тоглолтод хожигдож оноо алдахын зааг дээр баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Исландын шигшээ багийн хамгаалагч Биркир Мар Саварсон довтлогчоос өрсөж зайлуулах оролдлого хийх үедээ өөрийн хаалга руу чиглүүлснээр тоглолт эвийн гэрээгээр өндөрлөлөө.

Ингэснээр хоёр баг тус тоглолтоос 1,1 оноо аван эвийн гэрээ байгууллаа. Унгарын хувьд 4 оноотой, +2 бөмбөгтэйгээр хэсгээ тэргүүлж эхэлснээр хэсгээс гарах бүрэн боломжит багуудын нэгээр нэрлэгдэж эхэллээ. Исландын шигшээ багийн хувьд ч мөн адил одоог хүртэл хэсгээс гарах боломж бий. Тэд 2 тоглолтоос 2 оноо аван хэсгээс гарах боломжоо хадгалж үлдлээ.

Хуваалцах