“Болор цом-2015”-ын эзний ном хэвлэгдлээ
“Болор цом-2015”-ын эзэн яруу найрагч Баттөрийн Мягмаржавын яруу найргийн тав дахь бүтээл болох “Нүүнэ” яруу найргийн ном хэвлэлтээс гарлаа.
Мэдээллийн алба

“Болор цом-2015”-ын эзэн яруу найрагч Баттөрийн Мягмаржавын яруу найргийн тав дахь бүтээл болох “Нүүнэ” яруу найргийн ном хэвлэлтээс гарлаа.
Энэхүү номын шүлгүүдийг монгол бичгээр давхар буулгасан бөгөөд уран бичлэгийг зураач Ц.Бямбажав бичжээ.
Шүлэг сонирхогчдын дунд Дархад Мийгаа хэмээн нэрлэгдсэн яруу найрагч Б.Мягмаржав ярихдаа “Захын нэг зохиолын дуучин өөрийнхөө тоглолтыг дуртай үнээрээ үнэлж байхад би гучин жилийнхээ хөдөлмөрийг гучин мянгаар үнэлэхэд болохгүй зүйл байхгүй байх. Энэ миний тав дахь уран бүтээл” гэсэн юм.


















