Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Болор цом”-д оролцохоор 120 гаруй найрагч бүртгүүлээд байна

34 дэх удаагийн энэхүү наадмыг нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 70 жилийн ойд зориулан зохион байгуулахаар тогтсон билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Болор цом”-д оролцохоор 120 гаруй найрагч бүртгүүлээд байна
“Болор цом”-д оролцохоор 120 гаруй найрагч бүртгүүлээд байна. Зураг: МҮОНРТ

Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ сарын 28-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болно.

34 дэх удаагийн энэхүү наадмыг нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 70 жилийн ойд зориулан зохион байгуулахаар тогтсон билээ.

Наадмын эхний шатанд одоогоор 120 гаруй яруу найрагч оролцохоор бүртгүүлээд байна. Гэхдээ ялангуяа луухагарууд хамгийн сүүлийн өдөр нэрээ бичүүлдэг бичигдээгүй хуультай болохоор энэ жил ямартай ч 150 орчим найрагч шүлгэн хүлгээ сойх төлөвтэй байна. Сануулахад хэдийгээр ийм олон найрагч бүртгүүлж байгаа ч зөвхөн 30 найрагчийг нь л 25-нд зарлаж, тайзан дээр өрсөлдөх эрх олгоно.

“Болор цом” наадмыг Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, аймгийн Засаг даргын тамгын газар, ”Дорнод гурил” ХХК, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевиз хамтран зохион байгуулах юм.

Хуваалцах