“Болор цом” наадам Завхан аймагт болно
Тус наадмыг өмнө нь Архангай, Орхон, Төв аймагт зохион байгуулж байсан бол энэ жил Завханд зохиохоор болсон нь яруу найрагт дуртай ард түмэнд улам хүртээмжтэй болгож буйн илрэл юм.
Мэдээллийн алба

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” 34 дэх удаагийн наадам Завхан аймгийн Улиастай суманд болохоор тогтжээ.
Тус наадмыг өмнө нь Архангай, Орхон, Төв аймагт зохион байгуулж байсан бол энэ жил Завханд зохиохоор болсон нь яруу найрагт дуртай ард түмэнд улам хүртээмжтэй болгож буйн илрэл юм.
Мөн санхүүжилтийг нь тус аймгуудын нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүд ивээн тэтгэдэг болсон нь бай шагналын хувьд ч өндөр болж байгаа юм.
Сонирхуулахад, тус наадмын эзнээр Төрийн соёрхолт Ц.Бавуудорж тодорч байсан бол дэд байрын эзнээр Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш нэрлэгдэж байв.
Тэгэхээр Отгонтэнгэр хайрханы хөвгүүд дээгүүр “уралдах” магадлал өндөр юм.


















