Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Болор цом” нийслэл хотод болно

МЗЭ-ийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг яруу найрагчийг тодруулах “Болор цом” наадам ирэх оны эхээр Улаанбаатарт болно. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсан энэхүү наадмыг 1983 онд санаачлан зохиосон билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Болор цом” нийслэл хотод болно
“Болор цом” нийслэл хотод болно. Зураг: МҮОНРТ

МЗЭ-ийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг яруу найрагчийг тодруулах “Болор цом” наадам ирэх оны эхээр Улаанбаатарт болно. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсан энэхүү наадмыг 1983 онд санаачлан зохиосон билээ. Сүүлийн жилүүдэд Дархан-Уул, Орхон, Архангай, Өвөрхангай, Төв аймагт болсноор орон нутгийн үзэгчдэд улам ойртох, шагналын сан өссөн үзүүлэлттэй байсан. Гэвч энэ жил аль нэг аймгийн удирдлагууд өөрийн нутагтаа зохиохоор “амлаагүйгээс” гадна Монголын уран зохиолыг үндэслэгч, чухал хувь нэмэр оруулагчдын түүхэн ой тохиож байгаатай холбогдуулан улсын нийслэлд ийнхүү зохион байгуулахаар болжээ. Одоогоор чухам хаана, хэзээ болох нь товлогдоогүй байна.

Хуваалцах