Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Болор цом” Төв аймагт болно

Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам ирэх сарын 14-нд Төв аймгийн Зуунмод сумд болох гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Болор цом” Төв аймагт болно
“Болор цом” Төв аймагт болно. Зураг: МҮОНРТ

Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам ирэх сарын 14-нд Төв аймгийн Зуунмод сумд болох гэж байна.

Наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл дээр авч эхэлжээ.

32 дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадамд “Болор цом”-ын эзэд тааллаараа оролцох бөгөөд бусад яруу найрагчийн хувьд шилдэг 32 найрагчийг шигшин Зуунмод сумын тайзнаа шүлгийг нь уншуулах юм байна.

Өмнө нь “Болор цом” наадмыг Эрдэнэт, Дархан хот болон Архангай, Өвөрхангай аймагт зохион байгуулж байжээ. Ийнхүү энэ наадам тав дахь удаагаа орон нутагт болох гэж байгаа нь энэ юм.

Хуваалцах