"Болор цом" яруу найргийн наадам удахгүй болно
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “Болор цом” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 32 дахь жилийнхээ босгийг алхах гэж байгаа билээ.
Мэдээллийн алба

Тус наадам энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо болох гэж байна. Тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл дээр хүлээн авч эхэлжээ.
Наадмын хүрээнд шилдэг 32 яруу найрагчийг шалгаруулах бөгөөд шилдэг найрагчдыг Зуунмод сумын тайзнаа бүтээлийг нь уншуулах гэнэ.
"Болор-цом" наадам энэ жил тав дахь удаагаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай аймагт зохион байгуулж байсан юм.