Болор зургийн үзэсгэлэн нээгдэнэ
““Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяа, “Моннип фото” компанийн дэд захирал, гэрэл зурагчин С.Бадамханд нарын хамтарсан “Ертөнцийн өнгө” үзэсгэлэн ирэх сарын нэгэнд нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

“Өнөөдөр” сонины гэрэл зургийн албаны дарга Г.Эрдэнэтуяа, “Моннип фото” компанийн дэд захирал, гэрэл зурагчин С.Бадамханд нарын хамтарсан “Ертөнцийн өнгө” үзэсгэлэн ирэх сарын нэгэнд нээлтээ хийнэ.
Өмнө нь “Таван өнгө”, “Амьдралын өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан эмэгтэй гэрэл зурагчдын дуранд "Ертөнцийн өнгө" хэрхэн буусныг "Blue moon" арт галерейд очиж сонирхоорой. Орчин үеийн техникийн дэвшлээр бус хар цагаан хальснаас зургийг хэрхэн буулгадаг байсныг харуулах “Ертөнцийн өнгө” үзэсгэлэнгийн өөр нэг онцлог нь бүтээлүүдийг цаасан дээр бус, модон дээр хэвлэсэн явдал юм. Модон дээр буулгасан бүтээлийг “болор зураг” гэдэг бөгөөд үзэсгэлэнд нийт 60 гаруй бүтээл тавигдах аж.


















