Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт хийж байна

Онцгой байдлын байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжид

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт хийж байна
Боловсролын байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгууллагын барилга байгууламжид галын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт шалгалт энэ сарын 20-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм.

Энэ хүрээнд алба хаагчид галын аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах