МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн удирдагч Зарина Абдуллаеватай уулзлаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн удирдагч Зарина Абдуллаеватай уулзлаа
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн удирдагч Зарина Абдуллаеватай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Уулзалтаар дээд, мэргэжлийн боловсролын салбарын бодлого чиглэл, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Японы техникийн хамтын ажиллагааны сан болон ЕСБХБ-ны Хувьцаа эзэмшигчдийн тусгай сангийн санхүүжилтээр ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Ризилиенс консалтинг сервиз” ХХК-тай хамтран “Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийг 2025 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлсэн байна.

Төслийн хүрээнд “Эрчим хүчний ухаалаг сүлжээ ба систем” бакалаврын хөтөлбөрийг боловсруулан 2026-2027 оны хичээлийн жилд анхны 31 оюутан элсжээ. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарыг чадавх бэхжүүлэх сургалтад хамруулж, сургалтын тоног төхөөрөмжийг нийлүүлж, шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай лаборатори, сургалтын практик орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас инженер техникийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, ур чадварын хоцрогдлыг арилгах, хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулахад анхаарч, үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Үүнд сайн хөтөлбөрөөс гадна сургалт, судалгааны орчин, дадлагын баазыг хөгжүүлэх нь нэн чухал байгааг Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир онцлов.

Иймд хүний нөөцийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах бэлтгэх, чадавхжуулах, ур чадварын хоцрогдлыг арилгахад хамтран ажиллахаар ярилцлаа. Мөн Боловсролын олон нийтийн бүлэгт Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөл нэгдэж, хувь нэмэр оруулахад бэлэн гэдгийг Зарина Абдуллаева илэрхийлэв.

нэг буюу түүнээс олон хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад
Хуваалцах