Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Booker” шагналын эзэд тодорлоо

Утга зохиолын салбарын шилдгүүдэд олгодог "booker"-ийн шагналын эзэд тодроод байна. 2019 оны Бүүкерийн шагналыг Канад болон Их Британийн зохиолчид хүртээд байна. Энэ жилийн Бүүкерийн шагналыг хоёр зохиолчид олгож байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Booker” шагналын эзэд тодорлоо
“Booker” шагналын эзэд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Утга зохиолын салбарын шилдгүүдэд олгодог "booker"-ийн шагналын эзэд тодроод байна. 2019 оны Бүүкерийн шагналыг Канад болон Их Британийн зохиолчид хүртээд байна. Энэ жилийн Бүүкерийн шагналыг хоёр зохиолчид олгож байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа юм.

Олон улсын "Бүүкер"-ийн шагналыг олгох дүрмийн дагуу хоёр зохиолчийг тодруулж болохгүй юм. Тэгвэл 2019 оны энэ шагналыг олгох үйл явц өмнөх хэв маяг болон дүрэм журмыг эвдээд байна. Даваа гарагт Утга Зохиолын салбарын шилдэгүүдэд олгодог Бүүкер-ийн эзэд тодорч, Канадын зохиолч МаргаретЭтвуд болон Их Британийн зохиолч БернардинЭваристо нар нэрлэгдээд байгаа юм.

Сүүлийн шатанд 6 зохиолч тун үлдээд байснаас ийнхүү хоёр нь "Бүүкер"-ийн шагналыг авахаар боллоо. МаргаретЭтвуд "The Testaments," гэх номоороо ялагч болсон бол Эваристо"Girl, Woman, Other" номоороо шагналыг авлаа. Утга зохиолын салбарын шилдгүүдэдБүүкерийн шагналыг олгож эхэлснээс хойш хос ялагч тодорсон гурав дахь тохиолдол бол энэ юм. 1993 онд шагнал олгох журамд өөрчлөлт орж, "Бүүкер" -ийг хуваан олгохгүй гэж заажээ.

Харин энэ жилийн шагналын эзнийг тодруулах асуудал дээр шүүгчид нэг зохиолчийг ялагчаар нэрлэх шийдвэрт хүрч чадаагүй юм байна. 1974 болон 1992 онуудад тус бүр Бүүкерийн шагналд хос зохиолч нэрлэгдэж байсан бол энэ үйл явдал 2019 онд дахин тохиолоо. Өдгөө 79 настай МаргаретЭтвуд олон улсын улсын утга зохиолын салбарт өндөр нэр хүнд бүхий энэ шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа юм. Мөн тэрбээр "Бүүкер"-ийн эзнээр нэрлэгдсэн хамгийн өндөр настай зохиолч болоод байна.

Харин Эваристо "Бүүкер"-ийн шагналыг авсан хамгийн анхны өнгөт арьст эмэгтэй болоод байна. Зохиолчид шагналыг мөнгө болох 63 000 ам.долларыг хуваан авах юм.

Хуваалцах